Хуримын хүндэтгэлийн идээнд цагаан идээ барина
2011.04.08

Хуримын хүндэтгэлийн идээнд цагаан идээ барина

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Архигүй Монгол”–ын төлөө хамтдаа уриалгыг дэмжиж Хуримын ордон залуу хосуудад зориулан анх удаа өнөөдөр сүүтэй ёслол үйлдлээ.hurim_05

 

Ерөнхийлөгчийн уриалгыг Хуримын ордны дарга Х.Оюунчимэг хүлээн авч, дөрөвдүгээр сарын 1-нд тушаал гарган, гэрлэх ёслолоо тэмдэглэх залуу хосуудын хуримын хүндэтгэлийн идээнд сүү, аарц, цагаан идээ барихаар шийдвэрлэсэн байна.

Анхны энэ ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа оролцож, Налайх дүүргийн залуу хос М.Мөнхбат, Ш.Нарантуяа нар хамтын амьдралаа сүүтэй хуримаар эхлэж буйд билэгшээн тэдэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсч  баяр хүргэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.