Р.Буд 15 дахь "хүүхэд" -ээ өлгийдөж авлаа
2011.04.12

Р.Буд 15 дахь "хүүхэд" -ээ өлгийдөж авлаа

Буд 14 ном хэвлүүлсэн бөгөөд түүнийгээ миний хүүхдүүд гэж хэлэх дуртай. Эрхэм гишүүн нийслэл хотноо болж буй аймгийнхаа урлаг соёлын өдрүүдээр шинэ номоо уншигчдын гар дээр тавилаа. "Эргэн дурсахуй" нэртэй номдоо Сүхбаатар аймгийн үе үеийн удирдлагууд, төр түшилцэж ирсэн ахмадуудын дурсамж, намтрыг эмхтгэн хэвлүүлснээрээ аймгийнхаа түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байгаа гэнэ. Мөн номдоо дан ганц өөрийн намын гишүүдийг оруулахыг чухалчлаагүй хэмээн тэрээр тайлбарласан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.