Он гарсаар нийслэлд 406 ажлын байр нэмэгджээ
2011.04.12

Он гарсаар нийслэлд 406 ажлын байр нэмэгджээ

Он гарснаас хойш хичнээн хүн ажилтай болоод байна вэ гэдэг мэдээллийг  хотын удирдлагууд өнөөдөр сонслоо.  niigem_01

Нийслэлийн хөдөлмөрийн газраас өгсөн мэдээгээр Нийслэлийн эрүүл мэндийн газар 52,  Хот тохижилтын газар 16,  Цахилгаан тээвэр 107,  ОСНААҮГазар 47, Нийслэлийн нийтийн тээврийн газар 172,  Ус сувгийн удирдах газар 12 хүнийг тус тус ажлын байртай болгожээ. Энэ нь нийт 406 хүн аж.

Энэ тоо чамлахааргүй тоо юу гэвэл тийм. Гэхдээ гол нь ажлын байранд зуучлаад орхих биш цаашид тухайн ажил дээр нутагшуулж авах нь чухал юм шүү гэж Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б. Баатарзориг хэлэв.  Засгийн газраас зарласан Хөдөлмөр эрхлэлт, хүний хөгжлийг дэмжих жилийн 1 улиралын тайланг  сонсох энэ арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Л. Амгалан танилцуулга хийсэн.  Тус дүүрэгт  16 мянган иргэн ажилгүй “гэртээ” суудаг юм байна. 

Мэдээллийг сонссны дараа Б. Баатарзориг хэд хэдэн чиглэл өглөө.  Юун түрүүнд бүх хэлтэс, газрын удирдлагууд хөдөлмөр эрхлэлтийн жилтэй холбогдуулан 1 дүгээр улирлын тайлангаа гаргахыг хүсэв.  Дараа нь өрхийн бизнесийг дэмжих чиглэлээр ажиллах ёстойг сануулсан. Иргэдийг ажилтай болгоно гэдэгт энэ ажил багтаж буй.  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд аль болох хамруулснаар “тагтны”,” хашааны” бизнес хөгжих боломжтой. Ер нь иргэдийг өөрөөр нь өөрт нь ажлын байртай болгох нь чухал гэв.  Улсын болон орон  нутгийн төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд тухайн нутаг дэвсгэрийн харьяалалтай дор хаяж 5 хүнийг ажилд авах ёстой.  Энэ тал дээр шахаж ажиллахыг сануулав.  Шаардлагатай ажиллах хүчний жагсаалтыг нэгтгэж авахын зэрэгцээ ажилд орсон хүмүүсийн нэрсийг тодорхой болгохыг шаардлаа.  Эцэст нь иргэдийг ажилд зуучлаад орхихгүй байхыг анхааруулж байна. Араас нь явж, анхны цалингаа авсан эсэхийг лавлан тогтмол ажилтай болгохын төлөө зүтгэж байж энэ ажлын үр дүн гарна гэлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.