Цахилгааны  үнэ дөрвөн төгрөгөөр нэмэгдэхээр боллоо
2011.04.13

Цахилгааны үнэ дөрвөн төгрөгөөр нэмэгдэхээр боллоо

Эрчим хүчний зохицуулах газраас Цахилгааны дулааны төлбөрийг тавдугаар сарын нэгнээс нэмэхээр болжээ. Дулаан, халуун усны төлбөр 12 хувиар, цахилгааны үнийг 1 киловат тутамд дөрвөн төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа.

Эрчим хүч хэрэглэгчдийн ачааг хөнгөвчлөх үүднээс шөнийн хямд тарифыг мөрддөг. Энэ удаад эрчим хүчний шөнийн тарифыг нэмээгүй байна. Тухайлбал, үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн цагаар хэрэглэх цахилгааны тарифыг 46 төгрөг хэвээр нь togүлдээсэн.Мөн айл өрх, зам талбай, нийтийн зориулалттай орон сууцны гэрэлтүүлгийн цахилгааны шөнийн цагийн тарифыг хэвээр буюу 40 төгрөг хэвээр үлдээсэн байна.

Эрчим хүчний зохицуулах газрын дарга Н.Мягмарсүрэн хэлж байгаагаар цахилгааны үнийг нэмэх хэд хэдэн шалтгаан байгаа ажээ. Үүнд нүүрсний  зардал  өссөн, цахилгаан эрчим хүчний туршлагатай инженерүүдийн цалинг нэмэх зайлшгүй шаардлага гарчээ. Учир нь туршлагатай инженерүүд нь өндөр цалин амласан уул уурхайн компани руу урвах болсон нь компанийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар авчрах болсон байна.Цахилгааны үнийг нэмэх болсон өөр нэг  шалтгаан нь  тоног төхөөрөмжөө шинэчлэх зайлшгүй шаардлагатай холбоотой юм байна.

Цахилгааны үнийг нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа материалын үнэд өөрчлөлт ордог. Эрчим хүчний зохицуулах газар энэ үр дагаврыг марталгүй шинжилж дүгнэжээ.

Талх сүү, мах гурилын үнэд цахилгаан дулааны үнэ хэрхэн нөлөөлөхийг харуулах зорилгоор “Талх чихэр”, “Сүү,”  “Мах импекс”, “ Алтан тариа” гэх зэрэг компаниудыг сонгон авч тооцоо хийжээ. Энэ тооцоогоор эдгээр компанийн нийт зардал 0,5-1 хувиар өсөх тооцоо гарсан байна  Жишээ нь"Атар" талхны үнийг 3-4 төгрөг, "Алтан тариа" ХК-ийн нэг кг нэгдүгээр болон дээд гурилын үнийг 4-6 төгрөгөөр тус тус нэмэх магадлалтай гэсэн судалгаа гарчээ.

Мөн цахилгааны үнийг нэмснээр  хэрэглэгчдийн сард төлөх  мөнгөн хураамжид ямар өөрчлөлт орохыг бодож гаргасан байна.  Жишээ нь: Сард 150 квт цаг цахилгаан хэрэглэдэг айл 10500 төгрөг төлдөг байсан бол 11100 төгрөг төлдөг болж өснө гэсэн үг. Мөн орон сууцны хоёр өрөө байртай дөрвөн ам бүлтэй айлын нэг сарын цахилгааны хэрэглээг тооцож үзжээ. Энэ айл сардаа 21.424 төгрөгийг халаалт, хэрэглээний халуун усандаа төлж байсан бол шинэчилсэн тарифаар 23994 төгрөг болж нэмэгдэж байна.Энэ айлын дулаан цахилгааны бүх өсөлтийг тооцоод үзэхээр халаалтын улиралд 3451 төгрөг нэмж төлнө. Халаалтын бус улиралд 1585 төгрөг сардаа нэмж төлөхөөр болж байна.

Айл өрхөд борлуулах цахилгааны тариф / НӨАТ ороогүй/
Сарын хэрэглээний түвшин
Хэмжих нэгж Тариф
Хуучин Шинэ
Энгийн тоолууртай
Улаанбаатар хотын орон сууцны айл өрх
Сарын хэрэглээ 251 квт.ц-аас дээш байх нөхцөлд төг/квт.ц 79,8 84
Сарын хэрэглээ 151-ээс 250 хүртэл квт.ц-ийн хооронд байх нөхцөлд төг/квт.ц 75 79
Сарын хэрэглээ 150 хүртэл квт.ц байх нөхцөлд төг/квт.ц 70 74
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрх
Сарын хэрэглээ 251 квт.ц-аас дээш байх нөхцөлд
төг/квт.ц 77 81
Сарын хэрэглээ 151 -ээс 250 хүртэл квт.ц-ийн хооронд байх нөхцөлд төг/кт.ц 72 76
Сарын хэрэглээ 150 хүртэл квт. ц байх нөхцөлд төг/квт.ц 67 71
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.