Долдугаар хорооллын иргэдийн газарт хэмжээнээс  нь хамаарч байр өгнө
2011.04.15

Долдугаар хорооллын иргэдийн газарт хэмжээнээс нь хамаарч байр өгнө

Сүхбаатар дүүргийн 9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэрт  сургууль, цэцэрлэгт хүрээлэн бүхий 10950 айлын орон сууцны цогцолбор хороолол баригдахаар болоод байгаа билээ. Иргэдийн газрыг 300 метр.кв газрыг нэг өрөө байраар, 500 метр.кв газрыг 2 horoololөрөө байраар, 700 метр кв. Газрыг гурван өрөө байраар солих юм байна. Энэ цогцолборыг барихын тулд 210 га газар чөлөөлж 2500 гаруй айлыг нүүлгэнэ. Гэхдээ эхний ээлжид 512 айлыг нүүлгэхээр төлөвлөөд байна.Энэ чөлөөлсөн газар дээр цэвэр, бохир усны шугам, цахилгааны кабель, дэд бүтэц тавигдах ажээ.Харин байранд орохгүй хашаа байшиндаа байна гэсэн айлд шувуун фабрикт газар өгөх гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.