Нийслэлийн зам засварын ажил амжилттай хийгдэж байна
2011.04.15

Нийслэлийн зам засварын ажил амжилттай хийгдэж байна

Энэ жилийн хувьд  нийслэлийн хэмжээнд нийт 73 км зам шинээр баригдах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ ондоо багтааж 61 км замын ажил хийхээр болсон. Нийт 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Энэ ажлыг "Улаанбаатар зам засвар арчлалт" компани zam-zasbarхийнэ. Эхний ээлжид 0,5 км авто замын ажил хийгдэнэ.Уг ажил нь Таваншар орбитын чиглэлийн зам, ажилчдын гудамжны авто зам, Шархад гэх мэт томоохон замын засварын ажлуудаар эхлээд байна. Мөн гадаад харилцааны яамны баруун уулзвар буюу Энхтайваны өргөн чөлөө,Олимпийн болон Их сургуулийн гудамжны уулзварыг нэгтгэж дөрвөн замын уулзвар болгоно. Талбайн хоёр талыг эсрэг урсгалтай болгох зэрэг томоохон ажлууд эхний ээлжид хийгдэнэ. Зам засварын энэ ажлуудыг баяр наадмын өмнө хийгдэж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэрвээ та зам засварын ажлын төслүүдийг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл: Энд дарна уу

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.