Энэ амралтын өдрүүдэд орчноо цэвэрлэнэ
2011.04.16

Энэ амралтын өдрүүдэд орчноо цэвэрлэнэ

Гэр хорооллын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, орчны тохижилт, хог цэвэрлэгээний ажлыг сайжруулах зорилготой нэгдсэн арга хэмжээг энэ сарын эхнээс тавдугаар сарыг дуустал зохион байгуулахаар болсон. Нэгдсэн арга хэмжээний hog_copy_copy_copyхүрээнд энэ сарын 15-17-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүрэг бүх нийтийн хаврын их цэвэрлэгээгээ хийхээр болжээ.

Дүүргээ хогоос салгах аянд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, оюутан, сурагчид, иргэд оролцох аж. Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүх албан хаагчид, харъяа хэлтэс, хороодын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон байгууллага аж ахуйн нэгж, иргэнийг урамшуулж, хангалтгүй ажилласанд нь хариуцлага тооцох гэнэ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.