Жимснээс цэнэглэгч гаргажээ
2011.04.16

Жимснээс цэнэглэгч гаргажээ

Малайз зэрэг халуун бүсийн оронд элбэг ургадаг дуриан жимс муудсан өндөг шиг эхүүн өмхий үнэртэйгээрээ алдартай. Тиймээс Малайзад олон нийтийн газарт тэрхүү жимсийг тээвэрлэх, авч явахыг хориглодог. Дурианы хальсанд нүүрсхүчлийн хий их jimsагуулагддаг. Үүнийг нь ашиглан тус улсын хэсэг инженер цахилгаан цэнэглэгч бүтээжээ.Энэхүү жимсээр органик идэвхжүүлэгч гаргаж авахаар олон оронд туршиж байсан ч амжилтгүй болж байв. Ийм цэнэглэгч гаргаж авснаар байгалийн нөөцийг ашиглаж, экологид ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон хэмээн зохион бүтээгчид нь мэдээлсэн байна.Түүнчлэн Малайзын тариаланчдад эдийн засгийн томоохон боломж нээгдэж байгаа гэнэ.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.