Мексикчүүд хамгийн олон цаг ажилладаг
2011.04.17

Мексикчүүд хамгийн олон цаг ажилладаг

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 29 орны дунд явуулсан судалгаагаар мексикчүүд хамгийн ажилсаг хүмүүс гэдгээ баталжээ. Мексикчүүд өдөрт дунджаар 10 цаг ажилладаг байна. Гэхдээ энэ нь илүү цагийн хөлстэй огтхон ч mekcikхолбоогүй бөгөөд тэд цаг сунаж ажилласныхаа төлөө барагтай бол урамшуулал цалин авдаггүй аж.Тэгвэл хамгийн бага ажилладаг хүмүүс бельгичүүд гэнэ. Тэдний нэг өдрийн ажил мексикчүүдээс гурван цагаар бага байдаг ажээ. Энэ судалгаанд дээрх байгууллагын гишүүн орнуудаас гадна Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гээд эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлж буй улсуудыг ч хамруулжээ.Гэхдээ эдгээр орны иргэдийн ажиллах цагийн хэмжээ бусдаас төдий л ялгарахааргүй байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.