Нөөцийн махыг гулуузаар нь зарж эхэллээ
2011.04.17

Нөөцийн махыг гулуузаар нь зарж эхэллээ

Нийслэлийн иргэдийн махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн 3 хоногийн турш бүхлээр, гулуузаар нь худалдаж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс нөөцийн мах guluuzбэлтгэлийн компаниудтай хамтран махны өргөтгөсөн худалдааг өнөөдөр эхлүүлсэн агаад аль болох иргэдэд ойр, худалдан авахад дөхөм газруудыг сонгон борлуулалт хийх ажээ. Үнийн хувьд ямар нэг хөдөлгөөнд ороогүй ба үхрийн мах кг нь 3500, хониных 3000, ямааных 2400 төгрөгийн үнэтэй байх юм. Хэрэглэгчид дараах тогтсон газруудаас нөөцийн махыг худалдан авах боломжтой.

Байршил    Компани
Хан-Уул дүүрэг
1    19-р хорооллын үйлчилгээний төв     Мах маркет ХХК, Мах импекс ХК
2    Яармагийн гэр хороололд    Мах маркет ХХК
3    Өлзийт хороолол    Мах маркет ХХК
4    ХУД Sky hypermarket /дотор/    Тайж групп ХХК
5    Нисэх    Завхан хүнс групп ХХК
6    Биокомбинат    Завхан хүнс групп ХХК
Сонгинохайрхан дүүрэг
1    Цамбагарав Макс худалдааны төвийн үүдэнд    Мах импекс ХК
2    Баянхошууны зүүн салааны гэр хороолол    Монгол мах экспо ХХК
3    Орбитын гэр хороолол    Монгол мах экспо ХХК
4    Баянхошууны хуучин эцэс    Монгол мах экспо ХХК
5    Өгөөж худалдааны төвийн үүдэнд    Давшилт трейд ХХК
6    Баруун салаа, гэр хороолол    Баруун монгол интернейшнл ХХК
7    СХД-ийн 6, 23-р хорооны гэр хороолол    Баруун монгол интернейшнл ХХК
8    Баянхошууны шинэ эцэс    Саян-Уул ХХК
9    Толгойтын хуучин эцэс    Багахангай МБҮ
10    Ханын материалын эцэс    Багахангай МБҮ
Чингэлтэй дүүрэг
1    Хайлаастын хуучин эцэст    Багахангай МБҮ
2    Урт цагааны баруун талд    Багахангай МБҮ
3    Чингэлтэй    Багахангай МБҮ
Баянзүрх дүүрэг
1    Улиастай, Хужир булангийн эцсийн буудал    Мах экспорт ХХК
2    Гачуурт /БЗД/    Тайж групп ХХК
3    Sky  дэлгүүр дотор,    Соотон ХХК
4    Жанжин клубын гадна талд    Соотон ХХК
5    Шар хадны автобусны эцсийн буудал    Стандарт мах ХХК
Баянгол дүүрэг
1    9-р хороо Сот-ын байрны дунд    Тайж групп ХХК
2    3-р хороолол Өргөө кино театр /БГД/    Мах импекс ХК
3    10-р хороолол Замын урд Эрэлийн байрны дунд    Эрдэнэт прогресс ХХК
Сүхбаатар дүүрэг
1    Дамбадаржаа Хан-Эрдэнэ дэлгүүрийн өмнөх талбайд    Баатрууд тэнгэр ХХК
2    32-ын тойруу Бүрд худалдааны төв, Тэнгэр бөөний төв    Баатрууд тэнгэр ХХК
3    18-р хороо Бэлх зах     Эрдэнэт прогресс ХХК

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.