Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
2011.04.19

Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 7-нд эхэлсэн.Тэгвэл бүртгэл энэ долоо хоногт дуусна.Харин уг шалгалтыг ирэх зургадугаар сарын 17-19-ны өдрүүдэд авахаар болсон.

10-n-jil_copy_copyТухайлбал,зургадугаар сарын 17-нд газарзүй, хими, англи хэл, 18-нд Монгол Улсын түүх, биологийн хичээлийн шалгалтыг авах ажээ. Мөн 19-нд физик, Монгол хэл, Орос хэл, нийгмийн тухай мэдлэгийн хичээлийн шалгалтыг авах юм. Энэ жилийн хувьд 40 орчим мянган шалгалтын бүртгэл 90 орчим хувьтай байна. Мөн энэ жилийн шалгалтын үргэлжлэх  хугацаанд өөрчлөлт орсон. Математик,физик,химийн хичээлийн гүйцэтгэх хугацаа 100 минут болсон бол шалгуулагч онлайн бүртгэлийн хугацаанд шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх боломжтой бөгөөд сонгосон хичээлээсээ хасаж болохгүй гэнэ.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.