Хашаа арга хэмжээний хүрээнд шаардлагатай газруудыг чөлөөлнө
2011.04.21

Хашаа арга хэмжээний хүрээнд шаардлагатай газруудыг чөлөөлнө

Нийслэлийн Газрын албанаас хэрэгжүүлж буй "Хашаа" арга хэмжээ энэ сарын 20-ноос эхэллээ. Өмнө нь хоёр дахь удаагаа явуулсан арга хэмжээ нь үр дүнтэй болсон тул НИТХ-аас жил бүрийн хавар, намрын тохижилтын ажлын хүрээнд зохион байгуулж байхаар hashaa-2болсон гэнэ.Тиймээс энэ арга хэмжээний хүрээнд чөлөөлсөн газарт явган хүний зам барьж тохижуулахаар болж, тухайн дүүргийн Засаг дарга нь 100 сая төгрөгт багтаан хариуцаж хийлгэх юм байна. Өнгөрсөн жилийн "Хашаа" арга хэмжээний үеэр 273 байршлын 1169 ТҮЦ, контейнер, граж, хашаа хайс хаалтыг авч чөлөөлөн усан оргилуур, хүүхдийн тоглоом барьсан билээ.Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, бичил цэцэрлэг байгуулж оршин суугчид болон СӨХ-д хүлээлгэн өгсөн байна. Харин энэ жилийн хувьд нийт 448 байршилд 1497 ТҮЦ, контейнер, граж, хашаа хайс хаалтыг авч газар чөлөөлөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.