Иргэд цалинтай эргүүлд гарч байна
2011.04.21

Иргэд цалинтай эргүүлд гарч байна

Сүүлийн үед морьтой, нохойтой цагдаа нар хотоор эргүүл хийдэг болсон. Тэгвэл жирийн иргэн ч хотынхоо амар тайван амьдралын төлөө эргүүлд гарч, цалин авч болох нь. Монгол Улсын Засгийн газраас энэ оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон sain-durin-ergyylзарласан. Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн цагдаагийн тасаг дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албатай хамтран ажилгүй, гэмт хэрэгт холбогдоод байдаг, удаа дараа архидан согтуурдаг гэх мэт иргэдийг эргүүлийн ажилд татан оролцуулж өдөрт долоон мянган төгрөгийн цалин өгч ажиллуулахаар болжээ. Эдгээр иргэдтэй цагдаа нар хамт эргүүлд гарахын зэрэгцээ тэдэнд амьдарлаа хэрхэн зөв авч явах болон муу зуршлаасаа хэрхэн салах талаар зөвлөгөө өгч байгаа аж. Эргүүлд мөн цагдаа болох сонирхолтой, цагдаагийн нэг өдрийн ажлын талаар мэдэхийг хүссэн залуус ч хамрагдаж байгаа гэнэ. Энэ ажлыг эхлүүлсэн эхний өдөр өчигдөр л гэхэд 24 иргэн энэхүү ажилд оролцсон байна. Дээрх ажил хоёр сар үргэлжлэх ажээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.