Элсэгчид сайтаар бүртгүүлэхдээ төлбөрөө хийсэн байх шаардлагатай
2011.04.21

Элсэгчид сайтаар бүртгүүлэхдээ төлбөрөө хийсэн байх шаардлагатай

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш орой 18 цагт орон даяар зогсоно. Хугацаа сунгахгүй бас нэмэлт бүртгэл хийхгүй гэнэ.Онлайн бүртгэлийг Боловсролын үнэлгээний төвийн цахим хаягаар явуулж байгаа. Гэхдээ www.eec.mn вэб сайт нь төлбөр elsegchidхийсэн тохиолдолд л бүртгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.Энэ жилийн шалгалтын хураамж 4800 төгрөг. Батламж карт 700 төгрөг. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байна. Тиймээс онлайнаар бүртгүүлж байгаа хүүхдүүд шалгалтынхаа хураамжийг Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Монгол шуудан банк, Хас банкны төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлж болно. Харин хөдөө орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг Голомт банк дахь Боловсролын үнэлгээний төвийн 1102862121 тоот дансанд тушаах юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.