Сайдыг цочирдуулав
2011.04.22

Сайдыг цочирдуулав

Өчигдөр сэттүүлчид С.Ламбаа сайдыг шоконд оруулав. Юунаас болсон бэ гэвэл Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл нэлээд хэд хоногийн өмнө зогсоосон тухай дуул-гасан юм. Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт зогссоноор тухайн дүүргийн ард иргэд эмнэлгийн үйлчилгээ авах эрхгүй болжээ. Энэ мэдээг сэтгүүлчдээс гэнэт сонссон С.Ламбаа сайд цочирдон тэр дор нь НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү рүү залгаж «Энэ үйлдлээ таслан зогсоо» гэсэн юм. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг зогсоосон тухай мэдээллийг салбарын сайдад нь мэдэгдээгүй бөгөөд бүх зүйл хэдийн болж өнгөрчээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгтгэлийн дарга өвчтөний хуурамч түүх бичиж мөнгө тоншиж байсан ч гэлээ хариуцлагыг буруутай этгээдэд бус тус дүүргийн ард иргэдэд ийнхүү тооцсон нь С.Ламбаа сайдыг багтарч унатал нь бухимдуулсан бололтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.