Мод зөв тарихыг уриаллаа
2011.04.23

Мод зөв тарихыг уриаллаа

Ойн газар болон Монголын ахмад багш нарын холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд ахмад агрономич, болон хөдөө аж ахуйн багш нар оролцлоо. Тэдний хэлж байгаагаар "Хотоо тохижуулна гээд л ойгоос залуу нарс болон бусад модыг стандартын бус modаргаар авчирч суулгаад мартчихдаг. Тэгж байгаад намар эргээд харахаар хатаад ямар ч ургах аргагүй болсон байдаг. Энэ явдлыг таслан зогсоож мэдэхгүй зүйлээ мэргэжлийн хүнээс асууж сэтгэл гаргаж мод тарьцгаая" уриалга гаргалаа. Энэ жил Байгаль орчны яам, болон ахмад багш нарын холбооноос "Модыг зөв тарих" аян өрнүүлэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.