2011 онд хүний хөгжил сангаас 159.5 тэрбум төгрөгийг зарцуулаад байна
2011.04.25

2011 онд хүний хөгжил сангаас 159.5 тэрбум төгрөгийг зарцуулаад байна

hunii_hugjilУИХ-ын баасан гарийг чуулганаар Хүний хөгжил сангаас иргэдэд хишиг, хувь хүртээж байгаа ажлын явцын талаар Засгийн газраас мэдээлэл хийлээ.ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатарын мэдээллэж байгаагаар Хүний хөгжил сангаас иргэдэд 2010 онд нийт 120000 төгрөгийг бэлнээр олгосон бөгөөд энэ арга хэмжээнд 2617,9 мянган хүн хамрагдаж 277,9 тэрбум төгрөгийн хишиг хувь олгосон байна.

 

2011 онд иргэдэд сар бүр 21000 төгрөг буюу жилд 252,0 мянган төгрөгийн хишиг хувь олгох ажил хийгдэж байгаа билээ. 2011 оны 4 дүгээр сарын 21-ний байдлаар 2 396,2 мянган иргэнд сар бүр 21,0 мянган төгрөгийн хишиг, хувийг бэлэн мөнгөөр олгож,  энэ арга хэмжээнд 159,5 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.