Монгол улсын төсвийн мэдээлэл ил тод байна
2011.04.26

Монгол улсын төсвийн мэдээлэл ил тод байна

Төсвийн ил тод байдлыг хангах, төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх, нээлттэй байлгах үүднээс Сангийн яамнаас “Төсвийн ил тод байдлын http://www.iltod.gov.mn цахим хуудсыг 2009 оноос хойш ажиллуулж байна.

sangiinyam

Монгол Улсын төсвийг бүрдүүлэх, зарцуулах үйл ажиллагааны хүрээнд жил бүр ДНБ-ий 30 гаруй хувьтай тэнцэх хэмжээний татварын орлогыг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгч, иргэдээс төвлөрүүлэн зарцуулж байна. Иймд татвар төлөгчдөөс татан төвлөрүүлж буй орлогыг төсвөөр хэрхэн дамжуулан хуваарилан зарцуулж буй талаарх мэдээллийг тус сайтаар олон нийтэд хүргэдэг.  Мөн “Төсвийн ил тод байдлын http://www.iltod.gov.mn цахим хуудсаар дамжуулан Монгол Улсын төсөвтэй холбоотой эрхзүйн баримт, олон улсын байгууллагуудаас өгсөн зөвлөмж, тэдгээртэй байгуулсан албан хэлэлцээ, төсөв боловсруулах үйл явц, төсвийн тоон мэдээ, статистик, бодлогын шинж чанартай судалгаа, танилцуулгуудаас эхлээд тодорхой нэг төсвийн байгууллагын мэдээллийг ч авах боломж хэн бүхэнд нээлттэй юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.