С.Баяр Эрхүү мужийн захирагчтай уулзав
2011.04.26

С.Баяр Эрхүү мужийн захирагчтай уулзав

ОХУ-ын Эрхүү мужийн Засгийн газрын дарга буюу захирагч Дмитрий Мезенцевтэй өнгөрсөн ням гаригт  УИХ-ын гишүүн С.Баяр уулзжээ. Мөн энэ уулзалтад ОХУ-аас Монгол Улсад Элчин сайдаар сууж байсан Борис Говорин оролцсон баbayar_uih_gishuunйна. Уулзалтын үеэр ноён Дмитрий Мезенцев “Манай бүс нутгийн Засгийн газар нь Ангар орчмын нутаг, Монголын хооронд харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Монгол дахь Эрхүүгийн мужийн төлөөлөгчийн газар нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэнэ” гэдгээ мэдэгджээ.

Харин УИХ-ын гишүүн С.Баяр хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлж, мал эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэхэд анхаарахыг хүссэн байна. Мөн тэрбээр Ерөнхий сайд С.Батболдын шийдвэрээр ирэх есдүгээр сард болох Байгалийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлөх төлөөлөгчөөр оролцох болсон тухайгаа дуулгажээ. Байгалийн олон улсын чуулга уулзалтаар Монгол Улс, Эрхүү муж, Хятад улсыг дамнасан жуулчлалын бүс байгуулах тухай асуудлыг ярилцах аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.