АБГБ-ын байнгын хорооны дарга Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллав
2011.04.27

АБГБ-ын байнгын хорооны дарга Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллав

УИХ-ын гишүүн Я.Батсуурь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажилд томилогдсоноос хойш Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цөмийн энергийн газруудын үйл ажиллагаатай   танилцаж, харилцан санал солилцон, тодорхой чиг үүрэг өгч ажиллаж байгаа юм.batsuuri_yaaaa

 

Тэрээр өчигдөр /2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр/ Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, зарим анги, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцуулахаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тавьсан хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын ажил байдалтай танилцлаа.

 

Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав “Зэвсэгт хүчний өнөөгийн байдал, хөгжлийн цаашдын чиг хандлага”-ын талаар, мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай “Зэвсэгт хүчний Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй байдлын  талаар”  танилцуулга хийсэн юм.

 

Түүнчлэн УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны дарга Я.Батсуурь  зэвсэгт хүчний Гадаад хэлний сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан.

 

Тэрээр тус  жанжин штабын удирдлагуудтай уулзаж, зэвсэгт хүчний  эрх зүйн орчин, хөрөнгө санхүүгийн болон зэвсэгт хүчнийг шинэчлэх асуудлуудаар харилцан санал бодлоо солилцож, тодорхой санал дэвшүүлж ажиллав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.