Солонгост байгаа иргэд шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаж байна
2011.04.27

Солонгост байгаа иргэд шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдаж байна

Гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа иргэдээ энэ сараас эхлэн иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж байгаа. Энэ ажлыг Солонгос улсаас эхлүүлсэн бөгөөд одоогоор 1000 гаруй иргэн уг бүртгэлд хамрагдаад байгаа ажээ. Мөн ирэх сарын 1-нээс эхлэн монголчууд хамгийн ихээр сурч, ажилладаг Казакстан, Бүгд найрамдах Чех, АНУ-д байгаа иргэдээ шинэчилсэн бүртгэлд хамруулах solongost-baigaa-irgedажлыг эхлүүлэхээр болсон байна. Хилийн чанд дахь Монгол Улсын иргэнд энэ бүртгэлд хамрагдсанаар төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний болон байнга оршин суугаа газрын бүртгэлийг баталгаажуулж, хурууны хээгээр мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх юм. Бүртгэлд хамрагдсанаар иргэд " Хүний хөгжил" сангаас олгож байгаа эх орны хишиг, "Эрдэнэс Таван толгой"ХК-ийн 10 хувийн  хувьцааг авах боломжтой болох юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.