Ногоон парк аян эхэллээ
2011.05.01

Ногоон парк аян эхэллээ

Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг цэцэрлэгжүүлэх "Ногоон парк" аян мод тарих үндэсний өдрийг угтан тавдугаар сарын 1-нд эхлэхээр боллоо. БОАЖЯ, Аялал жуулчлалын үндэсний төвөөс зохион байгуулж буй энэ аян 2013 он хүртэл үргэлжлэх ажээ. Тус газрын бүрэн хэмжээний цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулснаар нийслэлийн өнгө үзэмж сайжирч, иргэдийн чөлөөт цагаа burhan-bagshөнгөрүүлдэг, жуулчдын зорин очих гол газрын нэг болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг Аялал жуулчлалын үндэсний төв өнгөрсөн жилээс хариуцах болсон. Үйлчилгээг нь шинэ төвшинд гаргах, менежментийг сайжруулахаас гадна эд хөрөнгийн арчилгаа, үйлчилгээ, харуул хамгаалалтыг тус төв хариуцан ажиллаж байна. Цэцэрлэгт хүрээлэнг жишиг газар болгох ажилд "Нүүдлийн катеринг" компани идэвхтэй оролцож, өнгөрсөн жилээс тохижилт, үйлчилгээний ажлууд хийжээ. Мөн "Сгаb go°" түргэн хоолны газар, "Вuddha house " кофе шоп, Бурхан багшийн музей ажиллаж байна. Удахгүй жуулчны мэдээллийн төв, мини парк зэрэг олон төрлийн үйлчилгээ нээгдэх гэнэ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.