Хүүхдийн төлөө аян эхэллээ
2011.05.01

Хүүхдийн төлөө аян эхэллээ

Монголын Хүүхдийн Тэгш ирээдүй сангийн "Ирээдүйн гэрлийг өнөөдөр асаацгаая" уриатай аяны үйл ажиллагаа өчигдөр боллоо. Аяны хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг үе тэнгийнхэнтэй нь хамт сурч боловсроход бодитой хувь нэмэр оруулах шат emzeg-hyyhedдараалсан ажлуудыг төлөвлөн явуулах ажээ.Тус аянд ажил хийдэг хүн бүр 1000 төгрөгийн хандив өргөснөөр эмзэг бүлгийн хүүхдүүдэд үе тэнгийнхнийхээ нэгэн адил амьдрах, гэрэл цацарсан инээд бэлэглэх боломжтой гэнэ. Нээлтийн үеэр "Хүн бүр хүүхэд байсан. Тиймээс хүн бүр бага насаа эргэн санаж хүүхдийн төлөө бодитой хувь нэмэр оруулахыг уриалж байна" гэв. Аяны хугацаа тавдугаар сарын нэгнээс зургадугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.