Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг иргэн дараах хөнгөлөлтүүдийг эдэлдэг
2011.04.30

Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг иргэн дараах хөнгөлөлтүүдийг эдэлдэг

Эрүүл мэндийн даатгалын хураамжаа төлсөн иргэд эмийн сангаас эм худалдан авах, рашаан сувилалд амрахдаа тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх эрхтэй байдаг. Учир нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэдийн өмнөөс тухайн эрүүл мэндийн байгууллагад ЭМД-ын сангаас мөнгийг нь төлчихдөг учраас эрхээ эдлэх боломжтой юм.

 

Үүнээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад 107 нэрийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн иргэд хөнгөлөлттэй үнээр авдаг байсан бол одоо 167 төрлийн 375 эмийг emdэрүүл мэндийн даатгалын дэвтэр, эмчийн бичиж өгсөн жорын хамтаар ЭМД-ын сантай гэрээтэй ажилладаг эмийн сангуудаас 50-80 хувийн хөнгөлөлттэй үнээр авч болох юм. Тэгэхээр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэд "Ач үр", "Алтан мэлмий", "Бэс сан", Хан-Уул дүүргийнхэн "Цахиур төмөр", "Цэгиймаа", Чингэлтэйнхэн 'Тун-Эрдэнэ" зэрэг нэр бүхий 18 эмийн сангаас дээрх хөнгөлөлтийг эдлэх эрхтэй юм. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн эмнэлэгт байхгүй эм тариагаа өөрийн мөнгөөр авч хэрэглэсэн бол тус эм тарианы мөнгөө зах зээлийн дундаж үнээр тооцуулан авах эрхтэй юм. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлдөг иргэд бүхэн дээрх бүх үзлэг, үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.