Г.Занданшатар шатрын мастеруудыг удирдана
2011.04.30

Г.Занданшатар шатрын мастеруудыг удирдана

Гадаад харилцаанысайдГ.Занданшатарын удирдах авьяасыг биширдэг хүн олон байдаг бололтой. Тэрбээр өмнө нь Монголын ардчилсан социолист залуучуудын холбоог тэргүүлж байгаад халаагаа өгсөн. Тэгвэл энэ удаа бас нэг холбооны ерөнхийлөгч болох хувь тохиожээ.Эрхэм сайдыг шаггүй шатарчин гэдгийг мэдэхгүй хүнгүй. Гоё ганган шатар цуглуулдаг талаараа ч өмнө нь ярьж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хуралдсан Монголын шатрын холбооны ээлжит их хурлаар түүнийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ.zandanshatar_shatar Дээрх суудалд хоёр баг өрсөлдсөнөөс Г.Занданшатарын баг нэг саналын давуугаар түрүүлсэн байна. Мөн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар спортын дэд мастер Г.Баатар сонгогдон шинэ ерөнхийлөгчтэй гар нийлэх эсэхээ туршихаар боллоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.