Хамгаалах бүс, хамгаалах малгай аян эхэллээ
2011.05.02

Хамгаалах бүс, хамгаалах малгай аян эхэллээ

Замын цагдаагийн газраас энэ сарын 1-нээс эхлэн "Хамгаалах бүс, хамгаалах малгай"сэдэвт хоёр сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд хамгаалах бүс хэрхэн хэрэглэх, түүний ач холбогдлын талаар теле хичээл зааж,үүнтэй холбоотой мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх юм байна.Түүнчлэн хамгаалах малгай өмсөөгүй мотоциклийн жолооч болон зорчигч, mashin--10хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, түүний хажууд яваа зорчигч, бага насны хүүхдийг хамгаалалтын хэрэгсэлгүйгээр урд талын суудалд дангаар нь буюу өвөр дээрээ суулгаж явсан тохиолдол бүрт жолоочид хариуцлага хүлээлгэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, иргэд бага насны хүүхдүүдийг өвөр дээрээ болон дангаар нь суулгаж хөдөлгөөнд оролцохыг хориглох бөгөөд энэ нь хамгаалалтын суудалд суулгахыг шаардана гэсэн үг юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.