1700 гаруй уурхайчинд нөхөн олговор олгоно
2011.05.04

1700 гаруй уурхайчинд нөхөн олговор олгоно

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд нэлээд өргөн хүрээний ажлууд хийгдэж байгаагийн нэг нь уурхайчдад нөхөн олговор олгох явдал юм. 2007 оноос хойш уурхайчдын нөхөн төлбөр олгогдоогүй байсан. Хөдөлмөрийн хуулийн 97.4-т заасны дагуу uul-uurhaiдампуурсан, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжийн уурхайчдын нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газраас шийдэхээр заасан байдаг. Энэ дагуу НХХЯ дампуурсан, үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжид ажиллаж байсан, нөхөн олговор авч байгаагүй иргэдэд нэг удаа олгох байдлаар шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг саяхан шинэчилж 140 мянга 400 төгрөг болгосон. Нийтдээ 1700 гаруй уурхайчинд шинээр мөрдөх болсон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн байна.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.