Уул уурхайн чиглэлээр цалинтай сургалтад хамруулж ажлын байраар хангана
2011.05.05

Уул уурхайн чиглэлээр цалинтай сургалтад хамруулж ажлын байраар хангана

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас Зам, барилга, уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөрийг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.НХХЯ, ХХҮГ-аас 2011 оны сургалтад хэдэн хүн, аж ахуйн нэгж оролцохыг тогтоогоод байна. Барилгын салбарын 76 аж ахуйн нэгж дээр 1500 хүн бетончин, засалчин, өрлөгчин зэрэг мэргэжлээр сургалтад хамрагдах юм. Замын 21 аж ахуйн нэгж 500 хүнийг замчин, операторчин зэрэг мэргэжлээр сургана. Харин уул уурхайн irgedсалбарт хүнд машин механизмын оператор, хүнд даацын жолооч мэргэжлээр 500 хүн 20 аж ахуйн нэгжид номын дуу сонсох юм. Суралцагчид гурван сар номын дуу сонсохын зэрэгцээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин авч, өдөрт хоолны 1000, унааны 500 төгрөг авах юм. Сургалтын бүх зардал тухайн суралцагч ,ажилтны хоол унааны мөнгийг хөдөлмөр эрхлэлтийн сангаас бүрэн даана.

Бүртгэл ирэх долоо хоногоос  эхэлнэ. Хэрвээ иргэн та энэ сургалтад хамрагдахыг хүсвэл харъяа дүүрэг, аймгийнхаа хөдөлмөр,  халамж үйлчилгээний хэлтэст хандах хэрэгтэй.  Үүнд насны хязгаар хүйс хамаарахгүй хөдөлмөрийн чадвартай хүн бүхэн хамрагдах боломжтой. Иргэд  дэлгэрэнгүй мэдээллийг хорооныхоо нийгмийн ажилтнаас авах боломжтой юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.