Нийслэлийн бүх дүүрэгт модны үзэсгэлэн худалдаа болж байна
2011.05.05

Нийслэлийн бүх дүүрэгт модны үзэсгэлэн худалдаа болж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Бүх нийтээрээ мод тарих өдрийг угтан дүүрэг бүрт тарьц, суулгац, багаж төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбай, Сүхбаатар дүүрэгт Оюутны талбай, Сонгинохайрхан дүүрэгт Цамбагарав үйлчилгээний төв, Баянгол дүүрэгт Хишиг төв, Баянзүрх дүүрэгт Сансар үйлчилгээний mod-10төв, Хан-Уул дүүрэгт 75 дугаар сургууль, Соёлын төвийн урд болж буй үзэсгэлэнгээс иргэд тарьц, суулгац худалдан авч болох юм байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ. Түүнчлэн энэ сарын 13-ны 12 цагаас Сүхбаатарын талбайд Ногоон хот аян-2011 өдөрлөг болох ажээ.

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.