Эрээнийхэн монголын хэрэглэгчдийг шүүмжилжээ
2011.05.05

Эрээнийхэн монголын хэрэглэгчдийг шүүмжилжээ

Шударга өрсөлдөөн хөдөлгөөнийхөн замын үүд болон эрээн хотод ажиллаад иржээ.Тэд эрээн хотын засгийн газрын ордны гадаад харилцааны дэд дарга болон худалдаа аж үйлдвэрийн товчоо хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн удирдлагатай уулзаж хамтран ажиллах талаар ярилцжээ. Энэ үеэр Эрээн хотын Засгийн ордны Гадаад харилцааны дэд дарга хэрэглэгчдийн гомдлыг хэрхэн барагдуулах, учирч байгаа бэрхшээлийн талаар тавьсан илтгэлдээ Монгол Улсын иргэд зах зээлээс бараа таваар авахдаа зөвхөн үнийг л сонирхдогоос бус чанарын асуудлыг огт ярьдаггүй. Манай бараа таваар чанарын хувьд олон хувилбартай ereen-hotбайдаг. Монголын  худалдаачид манай хууль дүрмийг төдийлөн тоодоггүй, хэнэггүй, хэнээр эрх ашгаа хамгаалуулахаа мэддэггүй, арилжааны соёлд суралцаагүй   хэмээн  шүүмжилсэн талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан ярилаа.Үүгээр ч зогсохгүй БНХАУ-ын худалдаачид Монголын наймаачдын захиалгаар хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгийг ч Хятадын талынхан мэдэгдсэн байна. Монголын наймаачид бараа бүтээгдэхүүний загварыг Эрээнд авч очоод, «Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлээд өг» гэж хүсэлт тавьдаг гэнэ.

Юутай ч БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтарч ажилласнаар хуурамч бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах суваг нээгджээ. Иймээс цаашид Эрээний хилээр хуурамч бараа бүтээгдэхүүн орж ирэх нь багасна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан хэллээ. Хуурамч бүтээгдэхүүн хилээр оруулж ирсэн иргэнийг Өрсөлдөөний тухай хуулийн дагуу 10 сая хүртэлх төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг нь хураах ажээ. Харин хуурамч бүтээгдэхүүнээс болж хэрэглэгчдэд ноцтой хохирол учирсан, амь насаа алдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байдаг юм байна.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.