Нүүрс нэг дахин нэмэгдлээ
2011.05.06

Нүүрс нэг дахин нэмэгдлээ

Өнгөрсөн хэдэн хоногийн хүйтний үеэр нүүрс нэг дахин нэмэгдлээ."Цайз" захад өчигдөр шуудай нүүрс 2500 төгрөгт хүрлээ. Яагаад үнэд орсныг ченжүүд хэд хэдэн шалтгаантай хэмээн тайлбарлаж байна.Тухайлбал, өчигдөр уржигдар цас орж Налайх Улаанбаатарын замд цасаар шуурч зам хаагдсанаас нүүрс тээвэрлэсэн машинууд хот руу орж ирж чадахгүй байгаа аж. Нөгөө талаар nvvrsдулааны улирал ирж Налайхын хувийн уурхайнууд ажиллахгүй байгаагаас ченжүүд нүүрсээ авч чадахгүй байгаа гэнэ. Мөн энд нөлөөлсөн хамгийн гол зүйл бол гэнэтийн хүйтрэл байсан. Нийслэлийн хүн амын дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Огцом нүүрсний үнэ нэмэгдсэнд иргэд бухимдсан ч даарахгүйн эрхэнд үнэтэй нүүрсийг худалдан авч байлаа.Үүнээс харахад манайд ажиглагддаг үнэ хөөрөгдлийн  асуудал шат шатандаа байсаар л байх юм даа.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.