Өнөөдрөөс СУИС, Зоос гоёлын уулзварын замуудыг хаана
2011.05.09

Өнөөдрөөс СУИС, Зоос гоёлын уулзварын замуудыг хаана

Нийслэл хотод маань зам засварын ажил эхлээд сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа билээ. Харин өнөөдрөөс хотын төвийн дүүрэгт орох Бага тойруугийн 2.6 км авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах гэнэ. zam-21Эхний ээлжид Зоос гоёлын уулзварын хойд талаас СУИС-ийн зүүн урд уулзварын баруун тал хүртэлх замыг энэ сарын 20-ныг хүртэл  хаах ажээ. Дараа нь Улаанбаатар банкны баруун урд гарцаас Хүнсний нэгийн автобусны буудал хүртэлх зам хоёр хоног хаагдах гэнэ. Бага тойруугийн 2.6 км энэхүү замыг наймдугаар сарын 1 хүртэл хэсэгчлэн хааж засаж дуусах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.