Ажилгүйдэл өссөн дүнтэй гарчээ
2011.05.11

Ажилгүйдэл өссөн дүнтэй гарчээ

Энэ оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар ажилгүй иргэдийн тоо  41.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 3629 хүнээр буюу 9.5 хувиар өсжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог нарийвчлан үзэхэд Улаанбаатар хот (2690 хүн), Ховд (911 хүн), Өвөрхангай (852 хүн), Завхан (530 хүн), Төв (244 хүн), Булган (231 хүн), Архангай (222 хүн) аймагт өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны  ajilgvi-irgedөсөлтөд голлон нөлөөлжээ. Монгол улсын засгийн газраас 2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан.Үүнтэй уялдуулан улсын, хувийн бүх байгууллагууд ажилгүйдлийг арилгах асуудалд анхаарлаа хандуулаад байгаа. Гэсэн ч  аймаг, нийслэлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо ийнхүү өссөөр байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.