Гишүүд тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуулиар хатуу тогтоохгүй байх саналтай байна
2011.05.13

Гишүүд тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуулиар хатуу тогтоохгүй байх саналтай байна

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Н.Батбаяр, Ш.Сайхансамбуу нарын зургаан гишүүн ‘’Улсын тэмдэгтийн хураамжийн тухай’’ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.gantumur_5chuulgan

 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ‘’Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль’’ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжинэ гэсэн бодлогын эсрэг өрсөлдөөнийг хязгаарлаж, монополь байдал бий болоход нөлөөлж байгаа учраас Өрсөлдөөний тухай хуультай  зөрчилдөж байна гэж гишүүд үзжээ.

 

Гишүүд тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуулиар хатуу тогтоохгүйгээр хэмжээг нь төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзаж Засгийн газар өөрийн үзүүлэх үйлчилгээний зардлаас шалтгаалан тухайн үеийн мөнгөний бодлого, үнийн өсөлт, амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тухай бүрт нь тогтоож байх нь зүйтэй гэж байр суурьтай байгаагаа хуулийн төсөлд тусгасан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.