П.Алтангэрэл: Би Дорнодын ард түмэнд худлаа хэлж залхлаа
2011.05.14

П.Алтангэрэл: Би Дорнодын ард түмэнд худлаа хэлж залхлаа

УИХ-ын баасан гаригийн  үдээс хойшхи хуралдаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах саналыг хэлэлцсэн юм. Энэ үеэр гишүүд Ерөнхий сайд, Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт нараас олны санаа бодлыг төөрөгдүүлэх мэдээлэлтэй байгаа Оюутолгой, Тавантолгойн гэрээний талаар мэдээлэл авахыг хүссэн байлаа. Ер нь Д.Зоригтыг огцруулах гэхээсээ илүүтэй буруу зөрүү мэдээллийг залруулах сонирхол их байсан гэхэд болно. Мөн гишүүд тойрогтоaltangerel_suugaaaо хийхээр төлөвлөсөн ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа олон асуудлыг хэзээ хэрэгжүүлэх талаар асуусан юм. Харин П.Алтангэрэл гишүүн  тойргийн сонгогчид дээрээ очих нүүргүй болсон гэдгээ хэлсэн. Нутагтаа очихоор нь нутгийн иргэд нөгөө Газрын тосны хууль батлагдана гэсэн яалаа гэж амыг асуугаад суулгахгүй болсон гэнэ.  Ямар сайндаа эрхэм гишүүн чуулганы хуралдаан дээр  “Би Дорнодын ард түмэнд гурав дахиа худлаа хэлж байна. Газрын тосны хууль батлагдахаар удахгүй  нефть боловсруулах үйлдвэртэй болно. Хуулийг төслийг тун удахгүй хэлэлцэнэ гээд байдаг. Битгий ингэж ард түмнийхээ горьдлогыг эцэст нь тулгаж бай. Энэ хуулийг төслийг  өргөн барьж чадна, чадахгүй гэдгээ хэл л дээ. Учраа мэдэхгүй, ажлаа мэдэхгүй хэдэн түшмэлийнхээ гараас хуулийн төслөө аваад Засгийн газар дээр оруулж ирээд саналаа нэгтгэ л дээ”  хэмээн их л бухимдав.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.