Я.Батсуурь гишүүн боржигоны нэрт уяачдын гэгээн  дурсгалыг хүндэтгэн гэрэлт хөшөө босгов
2011.05.16

Я.Батсуурь гишүүн боржигоны нэрт уяачдын гэгээн дурсгалыг хүндэтгэн гэрэлт хөшөө босгов

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, нутгийн ахмад уяач Ч.Эрдэнэцогтын хамт Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн мандуулагч, төр, шашны тэргүүн VIII Богд Жавзандамба Хутагт заларч байсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр овооны “Уяан товог” хэмээх газарт хурдан хүлэг морьдоо уяж, уралдуулж ирсэн Боржигоны үе үеийн нэрт уяачдын гэгээн дурсгалыг хүндэтгэн энэ сарын 12-нд гэрэлт хөшөө босгож, хоёр насны морь уралдуулав.

Энэ арга хэмжээнд Боржигоны үе үеийн уяачдын төлөөлөл, нутгийн иргэд, аймаг, сумдын удирдлага өргөнөөр оролцов. Энэ газарт Боржигин Цэцэн вангийн хошуу наадам болдог байсан бөгөөд VIII Богд Хутагт энд хошуу наадамд ирж оролцож байсан түүхэн сурвалж байдаг ажээ.

zurag01

zurag02

zurag03

zurag04

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.