Хойд хөршид хотын статусыг хүлээн зөвшөөрсөн түүх
2011.05.18

Хойд хөршид хотын статусыг хүлээн зөвшөөрсөн түүх

Бидний мэдэх Орос орны Баатар цагаан хаан Александр II нь 1861 онд нэг том реформ хийсэн гэдэг. Саяхан энэ ойг оросууд төрийн дээд төвшинд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

dambaochir-zogsooОрос орон төрт улс болоод уг нь удаагүй. Жижиг ханлигууд үүссэнээ давуулж тоолоод л 1000 дөнгөж гарна. Цагаан хаан ч тодроод бас шалиагүй. Түүх яривал 1613 онд л Москвагийн ханд өргөмжлөгдсөн нэгэн. Оросууд өөрсдөө ч "Великий Монгол" гэж байдаг болохоос "великий русский" байхгүй хэмээн даж мухардалд орсон гэдэг. Энэ үед таран бутарч, нуран алга болох эс бөгөөс шинэч-лэлийг ахин хийж үйлдвэржүүлэлт, капиталист эдийн засгийг бий болгох зайлшгүй сонголт тулгарсан нь мэдээж. Тэр бүхнийг хамжлагт тариачны хэвшил бүхий феодализмын улстөр, эдийн засгийн нийгмийн бүтцээр шийдвэрлэх нь бүтэшгүй хэрэг байв. Үүнийг сайтар мэдэрсэн Александр II хаан хамжлагт ёсыг халах шийдвэр гаргаж, түүхэн эргэлт хийв.

Орос гүрний түүхэн дэх хамгийн сул дорой гэгдэх Хойд хөршид хотын статусыг хүлээн зөвшөөрсөн түүх I интернэт хэлэлцүүлэгт ёгтолсон байх. Энэ мэтээр бид түүх ярихаар илүүрхдэг мөртлөө хөгжил ярихаар алга болчихдог зантай. Хоёр хөршөө нэгтгэж хүчирхэг болгож чадсан л гэдэг. Гэхдээ мөн чанарыг нь судалсан нь ховор мэт, Байгаль цаг уурын тааламжтай нөхцөлд байсан ч гэсэн Монголтой огт ялгаагүй шахуу хөгжилтэй Орос орныг хөгжингүй Европт боловсрол олсон Петр хаан шинэчилж эхэлсэн байдаг. Тэр үед СанктПетербург хотыг бай-гуулан шинэчлэлийн, Оросын сэргэн мандалт, Европын хөгжилтэй хөл нийлүүлэх, тэдний нэг хэсэг гэдгээ илэрхийлэх, ойртох бэлгэ тэмдэг болгож байв. Учир нь, тэр болтол Орост хот гэж байдаггүй байж. Хүн төвлөрөн суудаг томоохон газрууд байдаг байсан ч хот бус губерни манайхаар бол аймаг л байв. Захирагч помещик нь аятай таатай газар суудаг, түүнийг тойроод төвлөрөх маягтай.

Харин энэ үед монголчууд бид техник,технологийн дэвшлээс хүртэжчадалгүй Манж Чин улсынэрхшээлд орчихсон билээ.Гэхдээ хот л гэж нэрлэгдэж, хаан нь амьдарч байснаас бус жинхэнэ утгаараа Санкт-Петербург Европын хотуудтай адил хот болж чадаагүй л байсан юм. учир нь, хотын статус, хотын хууль байгаагүй хэрэг.XIX зууны дунд үед Пет рийн үед хүчирхэгжиж байсанОрос үйлдвэржилтийн хувьдхоцрогдож, аян дайнд ялагдаж мухардалд орсон гэдэг. Энэ үед таран бутарч, нуран алга болох эс бөгөөс шинэчлэлийг ахин хийж үйлдвэржүүлэлт, капиталист эдийн засгийг бий болгох зайлшгүй сонголт тулгарсан нь мэдээж. Тэр бүхнийг хамжлагт тариачны хэвшил бүхий феодализмын улстөр, эдийн засгийн нийгмийн бүтцээр шийдвэрлэх нь бүтэшгүй хэрэг байв. Үүнийг сайтар мэдэрсэн Александр II хаан хамжлагт ёсыг халах шийдвэр гаргаж, түүхэн эргэлт хийв. Орос гүрний түүхэн дэх хамгийн сул дорой гэгдэх хаан хувь заяаны эрхээр Оросын түүхэн дэх хамгийн том шинэчлэл реформыг хийж чадсан нь энэ.

Чөлөөтэй болсон, ямар ч төрлийн ажил эрхэлж болох эрхтэй тариачид төвлөрсөн газарт ирж суурьшин аж үйлдвэржилт, хотжилт хүчтэй явах үндсийг тавьсан байна. Төвлөрлийг дагаад ирсэн иргэдийн асуудлыг урд өмнөх засаг захиргаа болон нутаг дэвсгэрийн механизмуудаар шийдвэрлэх боломжгүй бол-сон тул газрын, шүүх засаг-лалын, хотын реформуудыг хийн хууль гарган хэрэгжүүлжээ. Үндсэндээ хот гэдэг нэр, статус албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Петр хаанаас хойш зургаан үе өнгөрсний дараа түүний удмын хаан Александр II хаан өвөг дээдсийнхээ байгуулсан хотыг жинхэнэ утгаар нь хот болгож чаджээ.

Магадгүй бидний өмнө Александр II хааны өмнө тавигдаж байсан "орших эс орших" асуулт тулгарч байж мэдэх юм. Хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх эсэх нь бид зөв гольдирлоор явах эсэхээс шалтгаална. Дугуйг уг нь ахиж бүтээх хэрэггүй гэдэг.Бид уламжлалт нүүдэлчдийн эрхэлдэг мал аж ахуйд тохирсон засаг захиргааны бүтэцтэй байх уу, эсвэл хот, тосгоныг хүлээн зөвшөөрч, хөгжилд дэвшилтэй хослуулсан бүтэцтэй байх уу гэдэг сонголт дээр иржээ.
УИХ-ын гишүүнД.ДАМБА-ОЧИР

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.