Өнөөдөр  эрүүл мэндийн салбарын ажлын байрны өдөрлөг болно
2011.05.19

Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажлын байрны өдөрлөг болно

Өнөөдөр эрүүл мэндийн хүний нөөцийн бүрдүүлэлт өдөрлөг болно.Өдөрлөг нь нийслэлийн хөдөлмөрийн газрын байранд болно. Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”. Нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Хөдөлмөр  эрхлэлт - Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан билээ. Энэ зорилтот жилийн хүрээнд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран эрүүл мэндийн салбарт хэрэгцээтэй байгаа нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, ажиллагсадыг бүртгэх, сонгон шалгаруулах, нөөцөд авах, цаашид ажлын байран дээр сурган emgazarдадлагажуулах өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр дараах үйл ажиллагаа явагдана.

Үүнд:
-  Нийслэлийн Хөдөлмөрийн газарт ААНБ-аас ирүүлсэн 3000 гаруй ажлын байрыг танилцуулна.

-Нийслэлийн Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай 482 ажлын байрны захиалгуудыг танилцуулна.
-  Дүүргүүдийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй эрүүл мэндийн салбарын ажилтнуудын мэдээллийг байршуулна.
-  Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирж бүртгүүлж байгаа нарийн мэргэжлийн болон сувилагч, тусгай мэргэжилтэн, ажиллагсдыг нөөцөнд бүртгэх, сонгон шалгаруулалт хийнэ.
-    Хөдөлмөрийн харилцааны талаар хууль зүйн зөвлөгөө өгнө.
-  Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгнө.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээ, үйл ажиллагааг иргэдэд танилцуулах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.