Монголд элсэн чихрийн анхны үйлдвэр байгуулагдлаа
2011.05.19

Монголд элсэн чихрийн анхны үйлдвэр байгуулагдлаа

Манай улс 1996 онд элсэн чихрийн түүхий эд болох чихрийн манжин тариалахад хамгийн таатай бүс нутгийг судалж үзээд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутгийг сонгож байжээ. Улмаар элсэн чихрийн үйлдвэр байгуулахаар болж чихрийн манжин боловсруулах техник, тоног төхөөрөмжийг гадаадаас авсан боловч ашиглаагүй ажээ. Харин өнгөрсөн жилээс эхлэн элсэн чихрийн үйлдвэр elsen-chiherашиглалтад оруулахаар бэлтгэж эхэлсэн бөгөөд бэлтгэл ажил үндсэндээ дуусчээ. Монголдоо анхны гэх тодотголыг авч буй тус үйлдвэрийн дарга н.Батням ажилчдынхаа хамт чихрийн манжин тарих ажлаа эхлүүлжээ. Нийт 90 га газар тариалалтын үр суулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.

Элсэн чихрийн үйлдвэрийн байр, техник технологи бүгд бэлэн болсон байна. Уг үйлдвэрийг  барих санхүүжилтийг хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас санхүүжүүлсэн байна.  Уг үйлдвэр нь дотоодын хэрэгцээний тодорхой хувийг хангаж ажиллах ажээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.