“Дэлхийн цом”-ын тэмцээний багийгхан тэмцээндээ амжилттай оролцож байна
2011.05.20

“Дэлхийн цом”-ын тэмцээний багийгхан тэмцээндээ амжилттай оролцож байна

АНУ-ын Форт Беннинг хотноо “Лондон-2012” олимпийн наадмын 24 эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна. Дэлхийн 70 орны 600 гаруй мэргэн бууч онч мэргэнээ сорьж буй тус тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд өчигдөр аваргууд тодорсон. Энэ дасгалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа өрсөлдөж, мөнгөн медалийн эзэн болжээ. Урьдчилсан буудлагад 585 оноотой гуравдугаарт бичигдсэнээр шигшээ наймд шалгарсан тэрбээр шигшээ буудлагад 204.8 оноо авч, нийлбэр 789.8 оноогоор мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ өвөртөллөө. Дашрамд дуулгахад, энэ удаагийн Форт Беннингийн “Дэлхийн цом”-ын тэмцээнээс эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд Лондонгийн олимпийн хоёр эрх олгож буй. Өмнө нь 2004 оны Афины олимпийн наадам, дараа нь 2008 оны Бээжингийн олимп гээд хgundegmaaоёр олимп дараалан Монголын баг тамирчдаас олимпийн анхны эрхийг авчирч байсан тэрбээр энэ удаад буудлага спортынхноос анхны эрхийг авч, тав дахь олимпдоо онч мэргэнээ сорихоор болов.

Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир Монголын Буудлагын холбооны Ерөнхийлөгч бөгөөд мөн “Дэлхийн цом”-ын тэмцээний багийг ахлаж байгаа юм.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.