Нийслэлийн үзэсгэлэн яармаг болно
2011.05.20

Нийслэлийн үзэсгэлэн яармаг болно

Өнөөдрөөс эхлэн энэ сарын 22 ныг дуустал нийслэлийн үзэсгэлэн яармаг" Мишээл экспо" төвд  болно. Монгол Улсад их бүтээн байгуулалт өрнөж, барилгын салбар өргөжин тэлж байгаа өнөө үед Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд, салбарт нэвтэрч байгаа шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах зорилгоор "Бүтээн байгуулалтад хамтдаа" уриан дор "Нийслэл хот-барилга бүтээн байгуулалт-2011" гурав дахь удаагаа зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн үеэр газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийг vzesgelenсайжруулах, орон сууцны хангамж, авто зам, инженерийн шугам сүлжээг нэмэгдүүлэх, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, спорт цогцолборуудыг шинээр барих ажлуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар иргэд, хувийн хэвшлийнхэн мэдээлэх ажээ. Үзэсгэлэнд барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, орон сууцны барилга. хотхон, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, багаж, тоног төхөөрөмж, машин механизм, интерьер дизайн, гадна тохижилт, ногоон байгууламжийн 100 орчим компани ,оролцож бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулах юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.