Ачааны тэргийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
2011.05.21

Ачааны тэргийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Замын цагдаагийн газраас том оврын автомашинуудыг хотын төвийн хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Нийслэлд энэ жил 73 км замыг шинэчилнэ. Энхтайвны өргөн чөлөө буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Их тойруу, Чингисийн өргөн чөлөө Гурвалжингийн гүүр гэсэн гол замуудыг өнгөрсөн жил шинэчилсэн. Гэсэн ч хүнд даацын автомашинаас болж нэг жил ч бололгүй зам achaani-mashinэвдэрч байгаа аж. Учир нь нийслэлийн  замууд том оврын, ачааны автомашин зорчиход зориулагдаагүй. Иймд замын цагдаагийн газраас том оврын автомашинуудыг нийслэлийн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Замын цагдаагийн газар , авто замын газар хамтран замын техник ашиглалтын төвшинг тогтоож байна. Нийслэлийн замд хэдэн тоннын даацтай автомашиныг хөдөлгөөнд оролцуулахыг тэд тодорхойлж байгаа аж.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.