Аж үйлдвэрийн салбар тогтвортой өссөөр байна
2011.05.21

Аж үйлдвэрийн салбар тогтвортой өссөөр байна

Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнэтэй харьцуулахад энэ жилийн эхний дөрвөн сард 8,4 хувиар өсөж, 584 тэрбум шахам төгрөг болжээ. Үүнд 35 хувийн агуулгад шилжүүлсэн зэсийн баяжмал, алт, zes-2нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,2 хувиас тав дахин, нарийн боов, талх, амтат ус, ундаа, хиам, архи, шар айраг, хаалга, цонх, самнасан ноолуур, зүсмэл материал, цемент, цахилгааны утас зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,9 хувиас долоо дахин нэмэгдсэн нь голчлон нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасан тойм мэдээнд дурдсан байна.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.