Зөрчилтэй аж ахуйн нэгжийг хаана
2011.05.22

Зөрчилтэй аж ахуйн нэгжийг хаана

Зөрчилтэй хэрнээ үйл ажиллагаа явуулсаар байгаа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах болон шатахуун түгээх станцын үйл ажиллагааг бүрмөсөн хаана. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудыг өнгөрсөн долоо хоногт шалгасан. Шалгалтад "Сод Монгол", "Магнай трейд" "Монпетекс", "Шунхлай" зэрэг компанийн ШТС-уудын зөрчил илэрч, долоон шатахуун түгээгүүрийн газар үүдээ барьжээ. Энэ үеэр shatahuun-10зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан "Магнай трейд" компанийн ес, "Сод Монгол"-ын гурван ШТС-ын эздэд үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан албан бичиг илгээсэн ч эсэргүүцсэн аж. "Үйл ажиллагаагаа зогсоох" албан бичиг илгээсэн хэдий ч үйл ажиллагааг явуулсаар байгаа компаниудыг ирэх даваа гаригаас хаахаар болсон байна. Нийслэлд 25 аж ахуйн нэгжийн газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах 22 агуулах, 174 шатахуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 51 объектыг улсын комисст хүлээлгэж өгөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.