Хувийн цэцэрлэгүүдийн тоо өссөөр байна
2011.05.23

Хувийн цэцэрлэгүүдийн тоо өссөөр байна

Хувийн цэцэрлэгүүдийн тоо жилээс жилд өссөөр байна. Нийслэлийн хүн амын тоо нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгүүдийн ачаалал хэтэрхий ихэссэн. Хүүхдээ ая тухтай орчиндhubin-stesterleg, чанартай боловсрол эзэмшүүлэх гэсэн олон нийтийн эрэлт ихэссэн учраас сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн цэцэрлэг, сургууль олноор байгуулагдах болжээ. Хувийн цэцэрлэг л гэхэд 2006-2007 оны хичээлийн жилд 55 байсан бол  2010-2011 оны хичээлийн жилд 101 болтлоо өсжээ. Нэг ёсондоо хувийн цэцэрлэгийн тоо жил бүр 20 хувиар өсөж  байна гэсэн үг. Эдгээр цэцэрлэгт  нийт 7794 хүүхэд хүмүүждэг бөгөөд нийслэлийн хэмжээн дэх сургуулийн өмнөх насныхны 14 хувийг хамруулдаг байна. Одоо ажиллаж байгаа  101 цэцэрлэгээс  50 гаруй нь өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулдаг байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.