МУИС-ийн өмнөх замыг маргааш нээнэ
2011.05.24

МУИС-ийн өмнөх замыг маргааш нээнэ

Монгол улсын их сургуулийн урд замыг маргааш нээхээр болжээ. Энэ жил нийслэлд хийгдэх зам засвар, шинэчлэлтийн ажил эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн сард хэд хэдэн замыг хааж засварын ажил явуулж эхэлсэн.Тухайлбал, Залуучуудын өргөн zam_shuuчөлөө, Сүхбаатар дүүргийн арын зам, Да хүрээ захын зам болон Таван шараас Орбитын уулзвар хүртэлх замууд хаалттай байгаа. Харин эдгээр зам засварын ажлууд эхнээсээ дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ. Уг нь графикийн дагуу МУИС-ийн баруун уулзвараас ШУТИС-ийн хойд уулзвар хүртэлх зам засварын ажил өчигдөр дуусах ёстой байсан. Гэвч тодорхой саад, бэрхшээл тулгарсан учир энэ замыг маргааш нээхээр болжээ.Тус зам засварын ажлыг гүйцэтгэж байгаа компанийн зүгээс цаг агаарын байдал, бусад зүйлсээс шалтгаалан хугацаандаа амжсангүй гэсэн тайлбарыг нийслэлийн Авто замын газарт ирүүлсэн гэнэ. Өчигдрийн байдлаар уг замд асфальт хучилтын ажил хийгдэж байсан. Харин дээрх замыг нээсэн даруйдаа залгуулаад Төрийн ордны зүүн хойд уулзвараас баруун хойд уулзвар хүртэлх замыг засварт оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.Тус замын засвар, шинэчлэлтийн ажлыг тав хоногт багтаах тооцоотой байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.