Том оврын автобуснуудыг хяналтад оруулахаар боллоо
2011.05.24

Том оврын автобуснуудыг хяналтад оруулахаар боллоо

Том оврын автобуснуудын замын хөдөлгөөнд оролцох байдлыг хянахаар болжээ. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа том оврын автобуснууд  ажлын цаг гэх шалтгаанаар хурд хэтрүүлэн давхидаг нь нууц бишээ. Нийтийн тээврийн хэрэгслүүдийг замын abtobusхөдөлгөөнд соёлтой оролцуулах, камерын хяналтад хамруулах зорилгоор том оврын автобуснуудын дээвэр дээр тод өнгөөр гараж, дугаарыг нь бичиж эхэлжээ. Одоогоор 24 компаний  806 автобусны дээвэр дээр гараж, дугаарыг нь тод өнгийн будгаар бичээд байгаа аж. Энэ нь аль компаний хэдэн номерын автобус дүрэм зөрчиж, хурд хэтрүүлэх гэх мэт зөрчил гаргаж байгааг камераар хянаж илрүүлэхэд хялбар болж байгаа юм. Энэ мэтчилэн нийтийн тээврийн сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон жолооч нарын ур чадварт аль алинд  нь  анхаарч  байгаа  аж. Иргэдийн хувьд ч  гэсэн үйлчлүүлэгчийн эрхээ  эдэлж амар тайван зорчих ёстой. Ямар нэгэн зөрчил гаргасан жолоочийг автобусныхан тусгай тэмдэглэгээгээр зохих газарт нь мэдэгдэж байх хэрэгтэй юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.