АИ-92-ыг картаар олгож байна
2011.06.27

АИ-92-ыг картаар олгож байна

Амралтын өдрүүдэд "АИ-92" бензин хомсдолд орж нийгэмд ихээхэн бухимдал үүсгээд байна. Ихэнх шатахуун түгээх газрууд "АИ-92" шатахууныг бэлэн мөнгөөр худалдахаас татгалзаж, карт болон талонтай хэрэглэгчдэд борлуулж эхэллээ.

shatahuun_05Манай улс жилд 450 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг.Үүнээс харахад  АИ-92 бензин манай улсын шатахууны нийт хэрэглээний 60 орчим хувийг эзэлдэг байна. Одоогийн байдлаар шатахуун импортлогчдод нийт 20 хоногийн нөөц байгаа гэж мэдээлж байна.Өнгөрсөн сард литр нь 1350 төгрөг байсан АИ-92 бензин одоо 1500 төгрөг болжээ. Бүр шагийн үнээр бол литр нь 2000 төгрөгт хүрээд байна.

Манай улсад томоохонд тооцогддог шатахуун импортлогч компаниуд дараах байдлаар шатахуун олгож байна.

одмонгол "

Содмонголын шатахуун түгээх газрууд  " АИ-92 бензинийг зөвхөн карт, талоноор олгож байна. Иргэн та  картын хэрэглэгч болохын тулд СТӨ-ний хажууд байрлах тус компанийн картын төв дээр очиж 15 мянган төгрөг тушаах хэрэгтэй. Өмнө нь уг картыг авахад таван мянган төгрөг тушаадаг байсан бол  шатахууны хомсдолоос үүдэж  картынхаа үнийг өсгөжээ. Картнаасаа нэг удаа бензин авахад 20000 мянган төгрөгт багтаан авах боломжтой.

етровис", НИК,

Петровис", НИК-ээс АИ-92 шатахуун авах болбол зөвхөн картаар олгоно. Гэвч шатахууны картаа шинээр олгохгүй зөвхөн хуучин карттай хэрэглэгчдэдээ олгож байгаа юм. Карттай гээд хүссэн хэмжээгээрээ АИ-92 бензин авч болохгүй нэг авахдаа 20 мянган төгрөгийн хязгаарлалт тогтоожээ.

" агнай трейд"

"МТ" шатахуун түгээх станцаар үйлчлүүлэхээр болбол карт юм уу, талонтой байх шаардлагатай. Гэвч талоныг зөвхөн гэрээтэй байгууллагууддаа өгч, хувь хүнд олгохгүй байгаа юм байна. Шатахууны карт нь Худалдаа хөгжлийн банкнаас гаргасан "МТ" виза карт юм. "МТ" картыг 3500 төгрөгөөр захиалж авч болно. Уг картаар хомсдолын үед өдөртөө 20-30 литр шатахуун авч болох ажээ.

 

унхлай""

"Шунхлай" компанийн шатахуун түгээх станцууд мөн л карт, талоноор шатахуун олгож байна. Талон, картыг шинээр авах боломжгүй, хуучин харилцагчдадаа үйлчилж байгаа юм байна. Нэг удаа авахдаа 50 мянган төгрөг хүртэлх шатахуун авч болох юм.

Жаст ойл

"Жаст ойл"-ын шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг зөвхөн картаар худалдаалж байна. Тус карт нь "Хадгаламж" банкнаас гаргасан ямар ч виза карт байж болох ажээ. Мөн тус компаниас гаргасан талоноор дизель түлш болон АИ-92 худалдан авч болох юм байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.