Монголд хамгийн их эрэлттэй байгаа ажлын байрууд
2011.05.25

Монголд хамгийн их эрэлттэй байгаа ажлын байрууд

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд зориулж голлох салбаруудад шинээр бий болох ажлын байрны тоог гаргажээ.
Нийгмийн салбаруудаас хамгийн олон ажлын байр олгох нь уул уурхайн салбар байна. Энэ салбараас нийт 11 мянга гаруй ажлын байр шинээр бий болохыг Хөдөлмөрийн биржийнхэн онцолж байлаа.Тухайлбал, нүүрсний салбарт 1846, газрын тосонд 400 гаруй, уул уурхайн ордод 8509 ажлын байр байгаа аж. Харин энэ салбарт жилд 5000 гаруй боловсон хүчин бэлтгэгдэж байна.

talbai_01Хөдөлмөрийн төв биржид идэвхтэй ажил хайж байгаа 8994 хүн бүртгүүлсэн байсан бол ажлын байр 2249 байв. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн зах зээлд 17500 сул ажлын байр бий болж, ажиллах хүчний хэрэгцээ 3.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна Улаанбаатар сая гаруй мянган хүн амтай.Үүнээс 150 гаруй мянган оюутан, 40 орчим мянган сурагч ерөнхий боловсролын  сургуулийг төгсөж байгаа юм. Ажилгүйдэл ихсэхийн гол шалтгаан нь  их дээд сургууль төгсөгчид  мэргэжлийн сайхан нэрэнд хууртаж эрэлттэй мэргэжил эзэмшихгүй байгаатай холбон тайлбарлаж болохоор байна. Олон улсын нэртэй мэргэжлүүд, хуульч, эдийн засагч гэх мэт боловсон хүчин нь ажлын байрнаасаа хэд дахин илүү байгаа юм.
Үүнээс харахад сургууль төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгааг мэргэжлийг сонгох хэрэгтэй юм. Хөдөлмөрийн зах зээлд ямар боловсон хүчин эрэлттэй байгаа талаарх судалгаа гарсан байна. Энэхүү судалгаагаар улсын хэмжээний нийт аж ахуйн нэгжийн 11 салбарын 1323 байгууллага хамрагджээ. Судалгааны дүнд сүүлийн нэг жилд хамгийн эрэлттэй байгаа 20 мэргэжлийг эрэмблэн тодорхойлжээ.
Yvнд:
1. Далд ба ил уурхайчин
2. Хүнд даацын машин, том тэрэгний жолооч
3. Тариаланч ногоочин
4. Энэ ангилалд ороогүй үйлдвэрийн бусад ажилтан
5. Загасчин, түүгч/хураагч
6. Барилга угсралтын туслах ажилтан
7. Зочид буудал, албан контор, бусад байгууллагын цэвэрлэгч, туслагч
8. Үйлдвэрлэлийн ажилтан
9. Газар шороо, зам засварын болон түүнтэй адилтгах машины операторч
10. Бараа танилцуулан худалдаалагч
11. Уул уурхай инженер, металлургич, холбогдох бусад мэргэжилтэн
12. Иргэний барилгын туслах ажилтан
13. Шаварчин,засалчин
14. Иргэний барилга байгууламжийн инженер
15. Сургуулийн өмнөх боловсрол олгох багш, сурган хүмүүжүүлэгч
16. Нарийн мужаан, холбогдох бусад ажилтан
17. Барилгын болон бусад цахилгаанчин
18. Зөөгч
19. Ерөнхий мэргэжлийн их эмч
20. Уурхай, металлургийн техникч  зэрэг ажлын байрууд зонхилж байна.

Та хөдөлмөр зуучлал, мэргэжлээ сонгох, өөрчлөх, зөвлөгөө авахыг хүсэж байвал хөдөлмөрийн төв биржид хандаарай. Та өөрт тулгарсан асуултаа интернетээр, утсаар ярих, мөн биеэр очиж уулзаж  авч болно. Хөдөлмөрийн төв бирж нь Сүхбаатар дүүрэг  3 –р хороо  5-р хороолол Орос 3-р сургуулийн зүүн талд  байрладаг.

Бүртгэл, мэдээллийн үйлчилгээний зориулалттай утас: 1287 Вэб сайт: www.labornet.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.