Уурхайчдад нөхөн олговор олгоно
2011.06.18

Уурхайчдад нөхөн олговор олгоно

Монгол Улсын Засгийн газраас үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсан уурхайчдад нөхөн олговор олгох болсон uurhтухай мэдээллийг НХХЯ-ныхан албан ёсоор баталгаажуулав. Нийтдээ 15 уурхайд ажиллаж байсан уурхайчдад олгох юм. Ингээд эхний ээлжид 1700 гаруй уурхайчинд нөхөн олговор өгөхөөр шийдвэрлэжээ. Дээрх уурхайчид Налайх, Налайхын шилний үйлдвэр, Бор-Өндөрийн уурхай, Бэрхийн уурхай, Булган аймгийн Сайхан-Овоогийн уурхайд ажиллаж байжээ. Нэг уурхайчинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө буюу 280800 төгрөгийн нөхөн олговор өгнө. Нийтдээ 486 сая төгрөг зарцуулагдах ажээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.